Sunday, November 6, 2016


Аялал жуулчлал гэж юу вэ?
Аялал жуулчлал гэдэг нь хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг хэлнэ. (2000 он. Аялал жуулчлалын тухай хууль. 3.1.1.)

Аялагч гэж хэнийг хэлэх вэ?
Жуулчин гэдэг нь аялал жуулчлал хийж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ. (2000 он. Аялал жуулчлалын тухай хууль. 3.1.5.)

Аялалын төрлүүд
Сүүлийн жилүүдэд улам бүр өвөрмөц, этгээд аялал хийх сонирхолтой шинэ залуу аялагчид зах зээлд түрэн орж ирж байна. 
 (Direction du tourisme p.8, Францын аялал жуулчлалын веб сайт)
·          
Спорт аялал – Ууланд авирах, явган аялал, үүргэвчтэй аялал гэх мэт адал явдалт аялалууд, мөн спортын томоохон тэмцээн, уралдаан үзэх аялалууд                     (Дэлхийн хөлбөмбөгийн тэмцээн, Олимп гэх мэт), экстрим туризм буюу аз туршсан аялал
·        
 Танин мэдэхүйн аялал – Шинэ зүйлүүдтэй танилцах зорилготой аялалууд орно. Бусад орны урлагтай танилцах, түүхэн судалгаа хийх аялалууд, алдартай хүмүүсийн төрсөн газрудаар аялах                                                                                                            (Жишээ нь: Монголд Чингис хааны өлгий нутгаар аялах), хобби туризм буюу сонирхдог зүйлээ хийж аялах
·          
Амьдралын хэв маягаас хамаарах аялал – Ижил хүйстнүүдийн тусгай аялал, дарсны амталгааны аялал, водка туризм буюу согтуурлах ундааны аялал, хоол амталгааны аялал, эрүүл мэндийн аялал, эмчилгээний аялал, тахир дутуу хүмүүсийн аялал гэх мэт аялалууд багтана.
·          
Сандлын аялал  - Биеэрээ биш, интернет, ном сэтгүүл, танин мэдэхүйн хичээлээр дамжуулан аялах
·        
 Гамшигийн аялал – Үхэл зовлон, байгалийн гамшиг тохиолдсон газар, аймшигт халдлага, аваар осол гарсан газруудаар хийх аялал.
·        
 Хар тамхины аялал – Амстердам
·          
Үүргэвчтэй аялал – Хямд зардлаар аялах боломж. Мөн өөрийн биеэр шинэ зүйлстэй нүүр тулж, саад бэрхшээлийг даван туулахад бэлэн байгаа бие даасан аялагчид
·         
 Бодитоор харах аялал – Кино зураг авалт, ном сэтгүүлд гарсан сонирхолтой газруудаар өөрийн биеэр аялах.                                                                                                            (Бөгжний эзэн киноны зураг авалтыг Шинэ Зеландад авсан бөгөөд одоо тэр газар томоохон жуулчны үйлчилгээний төв болж амжилттай үйл ажиллагаа явуулж байна)
·          
Мөнхийн аялал – Өндөр татвар, амьдралын өртөг зэргээс хамааран байнга оршин суугаа газраа сольж явдаг хүмүүс
·          
Шашны дурсгалт газруудаар зочлох аялал – Эртний ариун догшин газрууд, шашны түүхэн дурсгалт газруудаар аялах
·        
 Мөргөлийн аялал – Шашны ёслол, мөргөлд оролцох аялал
·        
 Дэлгүүр хэсэх аялал – Алдартай бренд дэлгүүр болон жуулчдын гудамжаар байх дэлгүүрүүдээр шоппинг хийх аялал
·        
 Сансарын аялал - Жуулчдыг газрын гадаргаас 200 км-ийн өндөрт хүргэж үзүүлэх юм. Роскосмосын нислэг 2020 онд эхлэх ба 15 минут үргэлжилдэг байх гэнэ. Үүний 5-6 минутанд жуулчин нь жингүйдлийн байдалд орж, Олон улсын Сансарын Станцад нисэгч нарын мэдэрдэг зүйлийг мэдрэх юм.
·        
 Секс туризм – Сексийн шинжтэй аялал. Эмсийн хүрээлэнд очих, өөр газар очиж, чөлөөт секс хийх гэх мэт багтана.

Тээврийн хэрэгсэл ашигласан аялалууд:
·         Hiking and walking tour буюу явган аялал – Явган алхах аялал бөгөөд адал явдалт дурлагсад аяладаг.
·         Horse riding буюу ердийн хөсөг – Машин, техник хүрэх боломж багатай газраар морь, тэмээ, илжиг, нохой, цаа бугаар аяладаг.
·         Rail adventure tour буюу төмөр замаар аялах – Галт тэргээх аялан, зам зуур байгаа нутаг орныг сонирхон аялдаг. Өдөр нь галт тэрэгнээсээ буун тухайн орон нутгийн аялал жуулчлалын төвүүдээр аялаад шөнө нь галт тэргэндээ суун цааш аялдаг.
·         Bus tour буюу автобусны аялал – Автобусаар нэг орноос нөгөө орон руу болон нэг тивээс нөгө тив рүү аялдаг. Хэдийгээр холын замд яваа болохоор автобусанд шөнөдөө унтах боломжтой ч жуулчид зам дагуух хямд дэн буудалд хоноглодог.
·         Self drive itineraries буюу өөрийн унаагаар аялах – Өөрийн юм уу хөлсөлж авсан дугуй, мотоцикл, машинаар өөрийн зохиосон маршрутын дагуу аялан, жуулчны баазуудаар хоноглон явдаг.
·         Water tour буюу усан аялал – Бага оврын усан онгоц, далбаат завь, завиар гол мөрөн, нуураар аяладаг. Энэ аялалын нэг жишээ нь Cruise tour юм.
·         Air trip буюу агаарын аялал – Маш холын тив алгассан аялал.

Бусад аялалын төрлүүд:
·      
   Mystery tour буюу нууцлаг аялал – Жуулчин аялалын программыг урьдчилан мэдээгүй, янз бүрийн сонин содон зүйлстэй тулгарч, түүнийгээ даван гарах аялах.
·       
  Экотуризм – Эко аялал нь хүрээлэн буй орчинд хүний нөлөөг аль болох багасгах зорилготой. Nature tourism with Soft touch буюу байгальд зөөлөн хандах байгалийн аялал гэж нэрлэх болсон.
·      
   Relative and visitors tour – найз нөхөд, ах дүү, хамаатан садантайгаа уулзах зорилгоор хийгдэж буй аялал
·       
  Ritual tour буюу зан үйлийн аялал – Нас барсан эцэг эх, ах дүү, амраг садан, дайнд амь үрэгдэгсдийн хөшөөн дээр очиж хүндэтгэл үзүүлэхийг хэлнэ. Мөн унтарсан галт уул, сүйрлийн газар дээр очих нь энэ аялалын төрөлд багтана.
·      
   Military tour – Дайн тулаан болсон түүхэн газрууд, цэргийн объектоор зочлох, байлдааны машин техникээр аялах, хээрийн сургуулилтанд оролцох зэрэг цэргийн аялалд багтана.
                
             Safari tour – Дархан цаазтай газраар аялан явж янз бүрийн амьтдыг байгальд                    нь ажиглах, зураг авах, загасчлах, ан хийх, усан доогуур ангуучлах зэрэг                          багтана

No comments: