Монголын гэмт хэргийн үзүүлэлт
Үзүүлэлт
|
2014
|
2015
|
Өөрчлөлтийн хувь (%)
|
Хүн амины хэрэг
|
211
|
204
|
-7,7%
|
Хүчингийн хэрэг
|
300
|
279
|
-7,0%
|
Маш ноцтой гэмт хэрэг
|
529
|
515
|
-2,5%
|
Бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах
|
8132
|
8064
|
-0,8%
|
Хулгай
|
1686
|
1561
|
-7,4%
|
Дээрэм
|
686
|
537
|
-21,7%
|
Халаасны хулгай
|
586
|
621
|
6,0%
|
Залилан
|
1843
|
2067
|
12,2%
|
Монголын 2014оноос 2015он нийт гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлтэй байна. Гэвч гэмт хэргийн төрлөөс халаасны хулгай, залилан гэмт хэргийн үзүүлэлт нэмэгдсэн байна.
Монголын аялал жуулчлалын орчны үеийн хөгжил нь 1990-ээд оны ардчилсан тогтолцоо болон хувийн өмч бий болсноор эрчимтэй хөгжсөн салбар билээ. Хөгжлийн шинэ үе шатанд шилжснээс 20 гаран жил өнгөрч байгаа хэдий ч Монголыг зорих жуулчид 500 мянга ч хүрэхгүй байна. Энэ нь магадгүй Монголыг зорин ирэх жуулчдын хүсэл, шаардлагад:
Ø Үйлчилгээний чанар, стандартын хангалтгүй байдал
Ø Аялалын зардал хэт өндөр
Ø Аюулгүй байдал нөлөөлдөг байж болох юм.
Аюулгүй байдал гэдэг зүйл монголын аялал жуулчлалын салбарт их дутагдаж байгаа харагддаг. 2015 онд жуулчинд халдсан 166 хэрэг бүртгэсэн байна. Үүнээс дийлэнх буюу 77 хэрэг нь Хятад жуулчидтай холбоотой гэмт хэрэг байна. Энэ нь Хятад, Монгол хоёр улсын олон жилийн турш нэг нэгээ өөрийн эрхшээлдээ оруулж харьяа улс болгох гэснээс үүдэн бий болсон үзлээс болсон байх магадлалтай. АНУ-н жуулчид гэмт хэрэгт өртөх нь өсч 2014онтой харьцуулахад 3 жуулчин гэмт хэргийн хохирогч болж байсан бол 2015 онд 11 болж 3,7дахин өссөн байна.(Тиймээс үүнд АНУ-ын OSAC (Overseas Security Advisory Counsil)-с Монгол дахь Америк иргэдэд Аюулгүй байдлын зөвлөмж гаргасан байна) Монголчууд бид нар их зочломтгой, найрсаг хүмүүс, хэдий ч Хятад, Солонгос, Японоос гэх мэт улсаас ирэх жуулчдыг үндэстэнээр ялгаварлан гадуурхаж, зүй бус үгээр доромжлодог. Мөн түүнчлэн жуулчинд хулгайд эд зүйлсээ алдах, дэрэмдүүлэх, зодуулах зэргээр гэмт хэрэгт их өртдөг байна. Жишээ нь,
Ø “Хөх монгол” бүлгийнхээ Бурхан Халдун ууланд явж байсан Хятад улсын жуулчинд халдсан. (Үүнд засгийн газрын зүгээс уучлалт гуйсан)
Ø 2016.8.31нд Их Британи уулчин Стив Нэш нь Архангай аймгийн нутаг дэвсгэр дээр амиа насаа алдсан байна. (Хэргийг ЦЕГ-с шалгаж байгаа) Үүнд нутгийн иргэн үйлдсэн байж магадгүй гэсэн мэдээлэл байна.
Ø Орон нутагт жуулчин, нутгийн иргэдийн хооронд зөрчил үүсч гэмт хэргийн холбогдолтой хэргүүд гарч байна.
Ø Энэ мэтчилэн жижиг хулгай, дээрэм, гэнэтийн халдлагууд их гардаг байна.
Хятад-46%, Орос-10%, Солонгос-12%, АНУ-7%, Япон-2%, Бусад-23%
2014 онтой 2015 оныг харьцуулахад гэмт хэргийн өсөлт 32,5%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2014 онд 112 хэрэг гарч байсан бол 2015 онд 166 хэрэг болж өссөн байна. Гэмт хэргийн ихэнх хохирогч нь БНХАУ байгаа нь үндэсний үзэл сурталаас үйлдэлтэй бөгөөд цаашид өссөөр байвал ирээдүйд Хятад улсыг гол зах зээлээ болгон хөгжүүлэх стратеги, төлөвлөлтөнд нийцэхгүй болох эрсдэл байна. Ялангуяа “Өмнөговь аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”-нд тусгаснаар бол Хятадтай улстай хамтран хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлж болох юм.
Нийслэлийн хэмжээнд жуулчны гэмт хэрэг гаралтаараа: 1.Баянзүрх-30, 2.Сүхбаатар-22, 3.Баянгол-18, 4.Сонгинохайрхан-14, 5.Хан-уул-12, 6.Чингэлтэй-11, 7.Налайх-7 хэрэг гарсан байна.
Орон нутгийн хэмжээнд жуулчны гэмт хэрэг гаралтаараа: 1.Дорноговь-9, 2.Төв-8 3.Архангай-4, 4.Баянхонгор-4, 5.Дархан-4, 6.Говь-алтай-3, 7.Хөвсгөл-3, 8.Ховд-2, 9.Орхон-1, 10.Говь-сүмбэр-1, 11.Сэлэнгэ-1 хэрэг гарсан байна.
No comments:
Post a Comment