Tuesday, December 27, 2016

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын аялал жуулчлал (Great Britain outbound tourism)


Ерөнхий мэдээлэл:
Нэгдсэн Вант Улс нь Англи, Шотланд, Уэльс, Ирланд гэсэн 4 улсаар бүрдсэн нэгдсэн улс юм.  
Нийслэл:  Лондон       
Засаглал:  Парламентийн засаглалтай үндсэн хууль хаант улс                                     Газар нутгийн хэмжээ243610 км2 (дэлхийд 78-р)         Хүн ам: 64,105,654. Үүнээс Англи-83%, Шотланд-9%, Уэльс-5%, Умарп Ирлад-3% байна. (2013, дэлхийд 21-р) Уур амьсгал: Их Британийн өмнөд тал арай дулаан, баруун тал арай чийглэг. Баруун хойд нутгийн Шотландын өндөрлөгт жилд 3000 мм хур буудаг бол зүүн өмнөд нутгийн 500 м хур тунадастай. I сард өдөртөө 7°C, шөнөдөө 1°C, VII сард өдөртөө 21°C, шөнөдөө 12°C дулаан байна.








Гадагшаа аялж байгаа аялагчид (Outbound tourism)

Гадагшаа аялж буй жуулчдын тоо(2011-2015)


2011-2015 оны хооронд дахь таван жилийн хугацаанд гадагшаа аялж буй аялагчдын 56саяаас 62сая хүртэл аажмаар тогтвортойгоор өссөн байна. 2012 онд “Дэлхийн эдийн засгийн хямрал”-аас үүдэн гадагшаа аялж байгаа жуулчдын тоо 300-гаар буурсан үзүүлэлт график дээр харагдаж байна. Бусад улс оронтой харьцуулахад энэ нь харьцангуй бага бууралт юм. Манай улсын хувьд магадгүй Их Британиас жуулчин хүлээн авч болох юм. Учир нь Их Британичууд унаган байгаль, төрөлх соёл, уламжлал, болоод адал явдалд дурлагсад байдаг. Монголын хувьд энэ бүгдийг нэг дор харж болох  зорих газруудын нэг юм.





Аялалд зарцуулсан зарцуулалтын эзлэх хэмжээ (%)





Дээрх графикуудыг дүгнэн хэлэхэд агаарын тээвэрт аялагчид дийлэнх буюу 60%-ийг зарцуулж байна. Энэ ихэнх аялагчид аялахдаа агаарын тээврийн хэрэгслээр аяладаг байна. Энэ нь мэдээж Европын орнуудын агаарын тээвэр салбар нь дотоод агаарын холболт сайн, уялдаа холбоотой хөгжсөний баталгаа билээ. 
Аялалд зарцуулсан зарцуулалт(£ million) (1£=3100₮ тэнцэнэ)


2011-2015 оны гадагшаа аялж байгаа жуулчдын тоо тогтвортойгоор өссөн үзүүлэлттэй байсан. Харин 2014 онд 35сая £ зарцуулж байсан бол 2015 онд гэхэд 39сая £ болж нилээд огцом өссөн байна. Энэ нь жуулчдын тоо огцом өсөөгүй боловч аялалд зарцуулах зардлын хэмжээ тодорхой хэмжээгээр огцом өссөн харагдаж байна.
Аялахад ашиглаж буй тээврийн хэрэгсэл

Зорих газар буюу destination

Зорих газар
2011
2012
2013
2014
2015
Европ
44065
44217
45319
47025
48743
Испани
10654
11110
11622
12246
12988
Франц
8932
8781
8755
8784
8849
Хойд Америк
3668
3394
3389
3677
3912
АНУ
3231
3011
3025
3257
3503
Ирланд
3372
2827
2793
3093
3504
Итали
2334
2630
2790
2948
3533
Герман
2334
2307
2385
2323
2592

Европын орнууд  руу дийлэнх буюу 80 орчим хувь нь аяладаг байна. Аялахад илүү ойрхон, зардлын хувьд хямд, мөн хамаатан садан найз нөхдийндөө зочлох (VFR) амралтын өдрөөрөө аялахад тохиромжтой. Сүүлийн жилүүдэд Италийг зорих жуулчдын тоо нэмэгдэж 7 байсан бол 5 руу орж ирсэн.




Жуулчдын аялалын зорилго

Дүгнэн хэлэхэд:
ü  Улирлын ялгаа харьцангуй бага бөгөөд жилийн туршид жуулчин хүлээн авч мөн гадагшаа аяладаг байна. 4, 5, 6, 7, 8, 9 –саруудад илүү их гадагшаа аяладаг.
ü  Outbound аялал тогтвортойгоор өсөж байгаа бөгөөд сүүлийн 2-3жилд нилээд өсөх хандлагатай ажиглагдсан.
ü  Аялалын зарцуулалтын дийлэнх хувь буюу 55-60%-ыг агаарын тээвэр эзэлж байна.Тээврийн хэрэгслийн хувьд агаарын тээврийг ашигладаг.
ü  Европын орнууд руу 80 орчим хувь аяладаг. Энэ нь Хамаатан садан, найз нөхдийндөө зочлох, болон амралтын өдрөөр ойрхон орнууд руу аяладагтай холбоотой.
ü  2014оны байдлаар зорих газрын 7д байсан Итали 2015 гэхэд 5-д орж ирсэн байна.
ü  Аялалын зорилго нь дийлэнх буюу 50% нь амрах зорилгоор, мөн 20% нь багц аялал, 18 орчим хувь нь VFR байна.
Ашигласан материал:

Office for National Statistics - https://www.ons.gov.uk/

No comments: